Снукер биллардын аваргууд тодорлоо
Энэ удаагийн тэмцээнд нэг ээлжийн цохилтоор хамгийн их буюу 42 оноо авсан Түмэннаст "Best Break" Шилдэг довтлогчийн шагналын эзэн болсон байна.
Мэдээллийн алба

Снукер биллиардын "АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ" тэмцээн өнгөрсөн өдрүүдэд Жаргалант төвд явагдаж Ж.Эрдэнэ-Уул ахлагчтай Чингэлтэй дүүргийн 1-р баг түрүүлж 5 дахь удаагийн шилжин явах цомын эзэн боллоо.
Удаах байранд В.Ганбаатар ахлагчтай БГД-ийн 1-р баг орсон бол 3-р байранд Л.Эрдэнэбат ахлагчтай БГД-ийн 2-р баг, тусгай байранд Д.Алтанхуяг ахлагчтай ЧД-ийн 2-р баг шалгарсан байна.
Энэ удаагийн тэмцээнд нэг ээлжийн цохилтоор хамгийн их буюу 42 оноо авсан Түмэннаст "Best Break" шилдэг довтлогчийн шагналын эзэн болсон байна.





















