Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Снукер бильярдын "Мasters"-д Шон Мерфи аваргаллаа

"Хийх үйлдлээ урьдчилан харж, үр дүнг нь баттай болсны хойно гүйцэтгэдэг" дэлхийн шилдэг снукерчид Лондонд цуглалаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Снукер бильярдын "Мasters"-д Шон Мерфи аваргаллаа
Снукер бильярдын "Мasters"-д Шон Мерфи аваргаллаа. Зураг: МҮОНРТ

"Хийх үйлдлээ урьдчилан харж, үр дүнг нь баттай болсны хойно гүйцэтгэдэг" дэлхийн шилдэг снукерчид Лондонд цуглалаа. Мэргэжлийн снукер бильярдын хамгийн том гурван тэмцээний нэг “Masters”-д Английн тамирчин, 2005 оны дэлхийн аварга Шон Мэрфи аваргалсан. Тэрбээр Лондонд болсон уг тэмцээний шигшээ тоглолтод Нил Робертсонтой өрсөлдөж 10:2-оор илүүрхэн ялсан юм.

Ингэснээр Шон Мэрфи снукер бильярдын ДАШТ, Их Британийн АШТ, “Masters” хэмээх гурван том тэмцээнд түрүүлсэн 10 дахь бильярдчин боллоо.

Хагас шигшээ тоглолтод снукер бильярдын дээд амжилтад түлхүү анхаарал хандуулдаг Ронни О’Салливан Австралийн Нил Робертсонтой тоглож 1:6-аар хожигдсон бол Умард Ирландын Марк Аллен энэ жилийн аварга Шон Мерфид 2:6-аар хожигдсон.

Харин Ронни О’Салливаны хувьд сенчури тогтоосон амжилтаараа тэргүүлдэг Шотландын Стивен Хендригийн 775 дахь сенчури амжилтыг эвдэн түүнтэй зэрэгцэж ирсэн. Харин дараа өдөр нь дахин эвдэж 776 дахь сенчуриг хийж дээд амжилт эзэмшихээр болсон юм.

"Сенчури бриек" гэдэг нь снукер бильяардад нэг удаагийн тоглолтоор ширээн дээрх бүх шарикийг унаган авч болох дээд оноо хэлнэ.

Хуваалцах