Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Снөүбоардын сургалт болж байна

Монголын снөүбоардын холбооны хамт олон Австри улсын тамирчин, дасгалжуулагч Тобиас Рүдерийг эх орондоо урьж сургалт зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Снөүбоардын сургалт болж байна
Снөүбоардын сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Монголын снөүбоардын холбооны хамт олон Австри улсын тамирчин, дасгалжуулагч Тобиас Рүдерийг эх орондоо урьж сургалт зохион байгуулж байна. Сургалтын зорилго нь Монголынхоо залуу тамирчдад мэдлэг олгох, энэхүү спортод улам татан оруулахад оршиж байгаа юм. Сургалт үнэ төлбөргүй болж байгаа бөгөөд энэхүү спортыг сонирхдог хэн ч оролцох боломжтой гэнэ. Тиймээс та бүхэн мэргэжлийн хүнээс нь хүссэн асуултдаа хариулт авахаас гадна снөүбоардаар гулгах техник, аюулгүй байдал, снөүбоард сонголт, дасгалын хураангуй зэрэг олон төрлийн мэдлэгтэй болох юм.

Хуваалцах