Снөүбордын дэлхийн цом үргэжилж байна
Тэмцээний ээлжит гараа ХБНГУ-ын Фелдберг дэх цанын баазад боллоо.
Мэдээллийн алба

Олон улсын цанын холбооноос зохион байгуулдаг снөүбордын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний ээлжит гараа ХБНГУ-ын Фелдберг дэх цанын баазад боллоо. Дэлхийн шилдэг снөүбордчид энэ удаад кросс ангиллаар өрсөлджээ. Дэлхийн цомын тэмцээний энэ удаагийн гараанд эрэгтэйчүүдээс шигшээ уралдаанд Автралийн 2 тамирчин багтсан. Улмаар Австралийн Алекс Пюллин, Жэррид Хьюс нар 1, 2-р байр эзэлсэн бол Австрийн Алессандро Аеммерли 3-р байрт шалгарсан. Дэлхийн хошой аварга Алекс Пюллиний хувьд 3 жилийн дараа ийнхүү томоохон тэмцээний шагналын тавцанд гарч байна. Дэлхийн цомын кросс ангиллын тэмцээнийг нийлбэр дүнгээр Австрийн Алессандро Аеммерли одоогоор 3100 оноотой тэргүүлж байна.


















