Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Снөүбордын цуврал эйр стайл ангилалд явагдав

АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотноо болж буй “Air style” ангиллын аваргаар 2015, 2016 оны Аспений өвлийн 10 дахь удаагийн наадмын “Big air” ангиллын хошой хүрэл медальт, Японы тамирчин Юүки Кадоно хоёр дахь удаагаа түрүүллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Снөүбордын цуврал эйр стайл ангилалд явагдав
Снөүбордын цуврал эйр стайл ангилалд явагдав. Зураг: МҮОНРТ

Олон улсын цанын холбооноос жил бүр уламжлал болон зохион байгуулдаг снөүбордын 2016 оны цуврал эхэллээ. АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотноо болж буй “Air style” ангиллын аваргаар 2015, 2016 оны Аспений өвлийн 10 дахь удаагийн наадмын “Big air” ангиллын хошой хүрэл медальт, Японы тамирчин Юүки Кадоно хоёр дахь удаагаа түрүүллээ. Нийлбэр дүнгээр 1440 оноо цуглуулсан тэрбээр өдгөө 19 настай бөгөөд дээрх ангиллын түүхэн дэх томоохон амжилтын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Түүний араас Америкийн тамирчин Куле Мак, Шведийн тамирчин Свен Тхоргрен нар бариаллаа. Шведийн тамирчны хувьд энэхүү тэмцээн дөрөв дэх удаагийнх нь бөгөөд 2015 оны снөүбордын цувралын аварга билээ.

Хуваалцах