Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сочи 2014: Сонирхолтой тоо баримтууд

Өвлийн Олимпийн 22 дугаар наадам өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Сочи хотноо ёслол төгөлдөр эхэлсэн билээ. Урьд өмнөх Олимпийн наадмуудтай харьцуулахад хамгийн өндөр өртгөөр зохион байгуулж байгаа тус наадмын зарим гол тоо баримтуудыг хүргэж байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сочи 2014: Сонирхолтой тоо баримтууд
Сочи 2014: Сонирхолтой тоо баримтууд. Зураг: МҮОНРТ

Өвлийн Олимпийн 22 дугаар наадам өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Сочи хотноо ёслол төгөлдөр эхэлсэн билээ. Урьд өмнөх Олимпийн наадмуудтай харьцуулахад хамгийн өндөр өртгөөр зохион байгуулж байгаа тус наадмын зарим гол тоо баримтуудыг хүргэж байна.

Зардал: 50 тэрбум ам.доллар. Үүнд Сочи хотод болон хотын ойр орчим дэд бүтэц байгуулахад гаргасан зардал багтаж буй.
ОХУ-ын зүгээс Олимпийн наадам зохион байгуулахад хэр хэмжээний зардал гаргана гэж анх тооцсон бэ?. - 12 тэрбум ам.доллар

Дэд бүтэц бус спорттой холбоотой зардлын хэмжээ: 6.4 тэрбум ам.доллар

Тамирчдын тоо: 89 орны 2850 орчим тамирчин

Спортууд: 15

Арга хэмжээний тоо: 98. Үүний 12 нь шинэ.

Сочигийн Олимпийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буй албан хаагчдын тоо: 37,000

Тэмцээн үргэлжлэх хугацаа: 17 өдөр

Олимпийн үеэр хэрэглэнэ гэж тооцсон борщ шөлний хэмжээ: 265,000 литр

Олимпийн Парк дахь нэг хүний өдрийн хоолны дундаж үнэ: 15 ам.доллар

Сочи хотын 2-р сарын дундаж температур: Цельсийн +8.3 хэм.

Олимпийн үеэр ажиллаж буй сайн дурынхны тоо: 25,000

Сочигийн Олимпийг телевизээр үзэх нийт хүний тоо: 3 тэрбум



РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах