Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сочид Монголын тамирчид тэргүүлж байна

Улсынхаа дэмжлэгээр тэргүүн байрт бичигдэж байгаа тамирчдадаа удахгүй медалийн тавцанд зогсохийг ерөөе.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сочид Монголын тамирчид тэргүүлж байна
Сочид Монголын тамирчид тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Сүр дуулиантайгаар эхэлсэн өвлийн Олимпийн ХХII наадам зургаа дахь хоногтоо үргэлжилж байна. Дэлхийн 88 орноос улсаа төлөөлөн ирсэн тамирчид эхнээсээ медалийн тавцанд зогссоор байгаа. Олимпийн наадамд Ази тивээс оролцсон 18 орны нэг нь манай улс. Монгол Улсаа төлөөлж гүйлтийн цанын төрөлд ОУХМ Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар оролцож байгаа билээ.

Сочигийн өвлийн олимпийг зохион байгуулах комиссоос наадамд оролцож байгаа тамирчид болон улсуудыг олон нийтийн цахим хуудсуудаар хэр олон дэмжлэг авч байгааг нь тодруулсаар байгаа. Энэ жагсаалтад өнөөдрийн байдлаар манай улс нэгдүгээр байрт бичигдэж байна. Тодруулбал,нийт дүнгээр Монгол Улс 13.827 лайк авч 10.804 лайк авсан ОХУ-ын багийн өмнө бичигджээ. Харин тамирчдын жагсаалтын нэгдүгээрт, Филлипин улсын уран гулгалтын тамирчин Майкл Кристиан 4021 лайктай бичигдсэн бол манай улсын тамирчин ОУХМ Б.Бямбадорж 3034 лайктай хоёрдугаар байрт бичигдсэн байна. Харин манай тамирчин Ч.Отгонцэцэг 2485 лайктай дөрөвдүгээр байрт бичигджээ. Тэгэхээр улсаа төлөөлөн олимпт оролцож байгаа тамирчдаа хамгийн ихээр дэмжиж байгаа нь манай улс болж байна. Улсынхаа дэмжлэгээр тэргүүн байрт бичигдэж байгаа тамирчдадаа удахгүй медалийн тавцанд зогсохийг ерөөе.

Хуваалцах