Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сочигийн олимп заналхийлэлд өртсөөр байна

Удахгүй эхлэх гэж байгаа Сочигийн олимпод оролцогчдыг заналхийлсэн захидал хүлээн авсан тухайгаа Унгар, Словени, Герман, Италийн олимпын хороод мэдэгдэж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сочигийн олимп заналхийлэлд өртсөөр байна
Сочигийн олимп заналхийлэлд өртсөөр байна. Зураг: МҮОНРТ

Удахгүй эхлэх гэж байгаа Сочигийн олимпод оролцогчдыг заналхийлсэн захидал хүлээн авсан тухайгаа Унгар, Словени, Герман, Италийн олимпын хороод мэдэгдэж байсан. Тэгвэл тус олимпод оролцохоор Сочи хотноо очоод байгаа Итали, Германы тамирчдын багт ч мөнхүү заналхийлсэн захидал ирсэн тухай мэдээллүүд Сочигийн аюулгүйн албанд ирээд байна.

Тус захидалд "Сочигийн өвлийн олимпын наадамд оролцох тамирчид террорист халдлагад өртөх болно" гэсэн утга санааг өгүүлсэн байжээ. Иймэрхүү заналхийлсэн утгатай орос, англи хэлээр бичсэн захидлыг унгар, словений баг тамирчид ч бас хүлээн авсан аж. Мөн умард кавказын зэвсэгт дайчдаас өвлийн олимпын тоглолтыг тасалдуулах халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн утга санаа бүхий дүрс бичлэгүүд интернэт орчинд ч олноор тархаад байгаа юм.

Эдгээр заналхийлэлийн ард лалын хэт даврагч “Ансар аль-Сунна” бүлэглэлийнхэн байгаа гэдгээ ч өөрсдөө өмнө нь албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж Сочид болох өвлийн олимпын үеэр аюулгүй байдлыг сахиулах талаар ярилцаж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Хуваалцах