“Содон аялгуу” 29-нд тоглоно
Монголын рок поп урлагийн ууган төлөөлөгчдийн нэг “Харанга хамтлаг”-ийн гитарчин, МУУГЗ Ц. Чулуунбатын Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолт өнөөдөр, маргааш хоёр тоглогдохоор товоо зарлаад байсан ч дахин нэг өдөр нэмэж 27,28,29 нд 19:00 цагаас UB palace-ийн их танхимд тоглогдохоор болжээ.
Мэдээллийн алба

Монголын рок поп урлагийн ууган төлөөлөгчдийн нэг “Харанга хамтлаг”-ийн гитарчин, МУСГЗ Ц. Чулуунбатын Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолт өнөөдөр, маргааш хоёр тоглох товоо зарласан. Харин энэ хоёр өдрийн тасалбар аль хэдийн дууссан ч эрэлт их байгаа учраас 29-нд дахин тоглохоор боллоо. Тэрээр монголын орчин үеийн хөгжмийн урлагт 40 жил зүтгэхдээ 150 орчим дууны уран бүтээл туурвиж "Залуус", "Соёмбо", "Харанга" хамтлагаас гадна үе үеийн залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж ирсэн. Тийм ч учраас ноён Чукагийн "Содон аялгуу" тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа юм.
Тоглолтонд нийт 200 орчим уран бүтээлчид оролцох бөгөөд үүнд "Харанга", "Чингис хаан", "Никитон", "Sweetymotion", "Freezone", "Nuans", "3 oxин", "Киви", "Anemone", "Мотив", Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Б.Чинбат, T.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, ВХ, Наагий болон, Монгол улсын филармони найрал хөгжим, бүжгийн Nature Dance хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцоно. Дашрамд дуулгахад 29-ний тоглолтын тасалбарыг Hi-Fi, UB palace-ийн кассаар болон шинэлэг үйлчилгээ болох www.easyticket.mn сайтаар цахим хэлбэрээр борлуулж байна. Тасалбарын үнийг 25000, 40000 төгрөгөөр тогтоожээ.


















