Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Содон аялгуу" олны хүртээл боллоо

Энэ сарын 27, 28-нд “Содон аялгуу” хэмээх тоглолтоо хийх МУ-ын УГЗ Ц.Чулуунбат шинэ уран бүтээлээрээ түмэн олондоо бэлэг барьлаа.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Содон аялгуу" олны хүртээл боллоо
"Содон аялгуу" олны хүртээл боллоо. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 27, 28-нд “Содон аялгуу” хэмээх тоглолтоо хийх МУ-ын УГЗ Ц.Чулуунбат шинээр төрсөн уран бүтээлээрээ өнөөдөр түмэн олондоо бэлэг барьлаа. Энэхүү дууны үгийг Ж.Баярхүү, аяыг МУ-ын УГЗ Ц. Чулуунбат зохиожээ. Дууг дуучин Б.Баярцэцэг дуулж олны хүртээл болгож байна. УГЗ Ц.Чулуунбат "Хүн бүр цор ганц байдаг шигээ содон байх болтугай" гэсэн санааг энэ дууг сонссон хүн бүрт мэдрүүлэхийг зорилгоо болгосон байна. Тэрээр шинээр төрсөн уран бүтээлийнхээ нэрээр тоглолтоо нэрлэжээ.

Түлхүүр үг:дууХаранга
Хуваалцах