“Содура” Каннын кино наадамд өрсөлдөж байна
Франц Улсын Канн хотод өчигдөр олон улсын кино наадам эхэлсэн бөгөөд манай улсын уран бүтээлчид “Содура” уран сайхны киногоор өрсөлдөж байна.
Мэдээллийн алба

Франц Улсын Канн хотод өчигдөр олон улсын кино наадам эхэлсэн бөгөөд манай улсын уран бүтээлчид “Содура” уран сайхны киногоор өрсөлдөж байна.
Тус наадамд Бразил, Иран, Өмнөд Солонгос зэрэг 28 орны 49 кино бүтээл өрсөлдөж байгаа аж. Эдгээрээс 20 нь нэр хүндтэй номинацид болон наадмын дээд шагнал “Алтан далдуу мод”-ны төлөө өрсөлдөх юм.
Тус арга хэмжээ энэ жил 69 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.


















