“Содура” киноны өдөрлөг болно
Нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрч, үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа "Содура" уран сайхны киноны өдөрлөг өнөөдөр болохоор төлөвлөгджээ.
Мэдээллийн алба

Нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрч, үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа "Содура" уран сайхны киноны өдөрлөг өнөөдөр болохоор төлөвлөгджээ.
Өдөрлөгийн үеэр тус киноны уран сайхны киноны гол дүрын жүжигчидтэй зургаа авахуулж, тус киноны "Содура" дууг жүжигчин, дуучин Ч.Очгэрэлийн дуулснаар сонсох боломжтой аж.
Мөн охидын "Солонго" хамтлаг ая дуугаа өргөх бөгөөд "Содура" киноны дууг хэн сайн дуулах вэ", “Содурагийн эргэн тойронд" асуулт хариултын тэмцээн ч зохион байгуулагдах юм байна.
Кино өдөрлөг өнөөдөр 18:00 цагаас "Hunnu mall"-д болно.


















