Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Софт теннисний хүрлийн төлөөх тоглолтод хожигдлоо

Азийн наадмын софт теннисний тэмцээн өчигдөр эхэлсэн. Өнөөдөр холимог хосын хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын баг Индонезийн теннисчдэд хожигдлоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Софт теннисний хүрлийн төлөөх тоглолтод хожигдлоо
Софт теннисний хүрлийн төлөөх тоглолтод хожигдлоо. Зураг: МҮОНРТ

Азийн наадмын софт теннисний тэмцээн өчигдөр эхэлсэн. Өнөөдөр холимог хосын хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын баг Индонезийн теннисчдэд хожигдлоо. У.Баясгалант, Б.Норовсүрэн нарын хослол энэхүү тоглолтод энэ тэнцүүхэн өрсөлдөж, 4:5 онооны харьцаатай буюу ганц онооны зөрүүгээр ялагдлаа. Тэд Камбожийг (5-0), Непалийг (5-0), Лаосийг (5-1), Филиппинийг (5-2) харьцаагаар хожиж, хэсгийн аварга болсон юм.

Маргааш Софт теннисний эрэгтэй, эмэгтэй хосын төрөл явагдана.

Энэ удаагийн Азийн наадмын софт теннисний багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс Б.Энхжин, Э.Тэлмэн, А.Дамдин, Г.Энхтүвшин, У.Баясгалант нар оролцож байгаа бол эмэгтэйчүүдээс Э.Солонго, С.Ганчимэг, М.Анударь, А.Мөнх-Учрал, Б.Норовсүрэн нар оролцож байна.

Хуваалцах