Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Согтуу эмч нярайг эх барихдаа тархийг нь гэмтээжээ

Энэ сарын 4-нд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч, жижүүр эмч нярайг эх барихдаа эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйгээс хүүхдийн тархийг гэмтээсэн мэдээ эх сурвалжуудаар цацагдаж эхэлсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуу эмч нярайг эх барихдаа тархийг нь гэмтээжээ
Согтуу эмч нярайг эх барихдаа тархийг нь гэмтээжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 4-нд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч, жижүүр эмч нярайг эх барихдаа эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйгээс нярайн тархийг гэмтээсэн мэдээ эх сурвалжуудаар цацагдаж эхэлсэн.

Хүүгийн аав хэлэхдээ “ гурван кг эрүүл төрсөн хүүгээ тархиндаа гэмтэлтэй болгосонд гомдолтой байна. Төрснөөсөө хойш хүү маань инкубаторт, биеийн байдал нь муу байна. Хүүг маань эх барьж авах үед н.Сүрэнжав эмч согтуу байсныг батлах хүмүүс байгаа” гэсэн юм. Энэ сарын 20-ноос хүүг хот руу авчирч, нарийн шинжилгээнд оруулна. Одоогоор хэнд, ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байна.

Энэ талаар Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бейсенээс утсаар тодруулснаа та бүхэндээ хүргэж байна.

Хуваалцах