Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2269 гэмт хэрэг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2269 гэмт хэрэг илрүүлэн ажилласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2269 гэмт хэрэг илрүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2269 гэмт хэрэг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2269 гэмт хэрэг илрүүлэн ажилласан.

Хүлээлгэх хариуцлага: Эрүүгийн хуулийн 27.10.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах