Солонгост монгол номын сан нээгджээ
БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд “Монгол номын сан” байгуулаад жил гаруй болж байна. Гадны оронд байгуулсан анхны монгол номын сангийн фондыг уншигчдынхаа хандив болон тус улсад суугаа Монголын ЭСЯ, Монгол оюутны холбооны дэмжлэгтэйгээр бүрдүүлж байна.
Мэдээллийн алба

БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд “Монгол номын сан” байгуулаад жил гаруй болж байна. Гадны оронд байгуулсан анхны монгол номын сангийнфондыг уншигчдынхаа хандив болон тус улсад суугаа Монголын ЭСЯ, Монгол оюутны холбооны дэмжлэгтэйгээр бүрдүүлж байна.
"Монгол номын сан" амралтын өдрүүдэд ажилладаг бөгөөд Монгол Улсын иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлж, гэрээр болон цагаар ном авч ашиглах боломжтой гэнэ.


















