Солонгосын христийн шашинд итгэгчдийн радиогоос сагсны шигшээд тусламж үзүүлжээ
Инчён хотноо болсон Азийн спортын XVII дахь удаагийн наадамд амжилттай оролцсон манай сагсчдад Солонгос улс дахь Христийн шашинд итгэгчдийн ФМ-106.9 радиогоос тусламж үзүүлсэн байна.
Мэдээллийн алба

Инчён хотноо болсон Азийн спортын XVII дахь удаагийн наадамд амжилттай оролцсон манай сагсчдад Солонгос улс дахь Христийн шашинд итгэгчдийн ФМ-106.9 радиогоос тусламж үзүүлсэн байна.
Тэд Монгол болон Кампучи улсын сагсан бөмбөгийн тамирчдын спортын бэлтгэл сургуулилтад зориулан цүнх, Монгол хэл дээрх библийн ном бэлэглэсэн юм. Тус радиогийн хамт олны зүгээс бэлэглэсэн 110 ширхэг цүнх, библийн номыг Монгол Улсын сагсан бөмбөгийн баг тамирчдын төлөөлөгч хүлээн авчээ.


















