Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

уулархаг нутгаар нойтон цас, хур тунадас орж Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүсэж зорчиход хүндрэл үүссэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна
Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 07-нд ихэнх нутгаар нойтон цас, хур тунадас орж Солонготын даваанд болон авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд та бүхэн холын замд гарахдаа автомашинхаа бүрэн бүтэн байдлыг хангаж өвлийн дугуйтай, дулаан хувцастай явахыг анхааруулж байна.

Солонготын даваанд Завхан АЗЗА ХХК-аас 1 механизм, 2 үйлчилгээний машин 7 ажилтантай замыг хусаж, цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн замд гарахдаа зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх, аюулгүй байдлаа хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Завхан Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах