Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сонгинохайрхан уулын хишиг барилдаан маргааш болно

Тус барилдаан нь 2008 оны зургаадугаар сарын 7-нд анх зохиогдож, 256 бөх барилдсанаас Монгол Улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар улсын харцага цолтой байхдаа үзүүрлэж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгинохайрхан уулын хишиг барилдаан маргааш болно
Сонгинохайрхан уулын хишиг барилдаан маргааш болно. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан уулын хишиг барилдаан маргааш "Монгол бөхийн өргөө"-нд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 хүчтэн зодоглох бөгөөд барилдааны үеэр хагас саятан болон 50.000 төгрөгийн азтан тус бүр хоёрыг тодруулах гэнэ.

Тус барилдаан нь 2008 оны зургаадугаар сарын 7-нд анх зохиогдож, 256 бөх барилдсанаас Монгол Улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар улсын харцага цолтой байхдаа үзүүрлэж байв. Харин их шөвөгт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын начин цолтойдоо, улсын начин Ш.Тогтохбаяр аймгийн арслан цолтойдоо шалгарч байсан юм.

Тэгвэл өнгөрсөн жилийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж, улсын аварга С.Мөнхбат, улсын начин Р.Пүрэвдагва нар их шөвөгт үлдсэн билээ.

Хуваалцах