Сонгодог урлагийн номын сан нээнэ
Уншигчид нь сангийн дэргэдэх “Монголын шинэ балет” төвийн суралцагч, эцэг, эх байх агаад цаашид улам өргөжүүлэн нийтэд хүргэх аж.
Мэдээллийн алба

“Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан манай улсад анх удаа сонгодог урлагийн төрөлжсөн номын санг байгуулахаар боллоо. Хүүхэд, залууст оюунлаг хөрөнгө оруулалт хийж, сонгодог урлагийн түүх, ач холбогдол, сургалт, намтар зэргийг номоор дамжуулан судлахад дөхөм болно хэмээн дээрх сангийн хамт олон үзэж байна.
Уншигчид нь сангийн дэргэдэх “Монголын шинэ балет” төвийн суралцагч, эцэг, эх байх агаад цаашид улам өргөжүүлэн нийтэд хүргэх аж.


















