Сонгомол бөхийн барилдаан эхэллээ
2016 оны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээний сонгомол барилдаан өнөөдөр 09:00 цагт “Буянт Ухаа” спортын цогцолборт эхэллээ.
Мэдээллийн алба

2016 оны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээний сонгомол барилдаан өнөөдөр 09:00 цагт “Буянт Ухаа” спортын цогцолборт эхэллээ.
Энэхүү тэмцээнд 80 орны 600 гаруй тамирчин сонгомол, чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн.
Өнөөдрийн хувьд 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жинд 51 орны 151 тамирчин оролцоно. Тэдний дунд олимпийн нэг, дэлхийн зургаан удаагийн аварга Ираны бөх Хамид Сорианаас гадна олимп, дэлхийн аварга, медальтан олноор барилдаж байна. Сонгомол барилдаанаас жин бүрийн медальт байрт шалгарсан эхний гурван тамирчин олимпийг зорих эрхтэй болно.
Нээлтийн үйл ажиллагаа 17:30 цагаас эхэлнэ.


















