"Sonic the Hedgehog" киноны нээлт хойшлов
тус киног бүтээгчид "Sonic the Hedgehog" бүтээлийн нээлтийг нэг жилээр хойшлуулж, 2020 онд нээхээр болсон байна
Мэдээллийн алба

“Sega” компанийн “Соник” нэртэй зарааны видео тоглоом дэлгэцийн бүтээл болохоор болж, ирэх арваннэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийхээр товлосон. Түүнчлэн “Paramount” студийн албан ёсны “Youtube” сувгаар "Sonic the Hedgehog" киноны анхны трейлер гурван долоо хоногийн өмнө цацагдсан билээ. Харин тус киног бүтээгчид "Sonic the Hedgehog" бүтээлийн нээлтийг нэг жилээр хойшлуулж, 2020 онд нээхээр болсон байна.
Дашрамд дуулгахад, дээрх кинонд Соник зараа Грин Хиллс хэмээх жижиг хотын цагдаа Жеймс Марсдентэй хамтран дэлхийг Доктор Роботник хэмээх хорон санаат эрдэмтнээс аврахаар оролддог. Эл хорон санаатны дүрийг Холливудын жүжигчин Жим Керри бүтээсэн.


















