“Сонирхогчдын лиг” гурав дахь удаагийн тэмцээний дүн гарлаа
Зуун буудалт даамын 1-3 дугаар зэрэгтэй болон зэрэггүй даам сонирхогчид оролцдог “Сонирхогчдын лиг” гурав дахь удаагийн тэмцээн Хан-Уул дүүргийн Соёлын ордонд амжилттай явагдаж, энэ сарын 28-нд дүнгээ гаргалаа.
Мэдээллийн алба

Тус тэмцээний I, II зэрэгтэй даамчдын ангилалд:
Т.Баянжаргал 15 оноогоор I байр (Хөлөгт тоглоом клуб)
М.Гантогтох 14 оноогоор II байр (Баянзүрх дүүрэг)
Б.Тулга 14 оноогоор III байр (Баянгол дүүрэг)
III зэрэгтэй болон зэрэггүй даамчдын ангилалд:
Д.Болдоо 16 оноогоор I байр (Баянгол дүүрэг)
Ш.Буянбат 14 оноогоор II байр (Сонгино хайрхан дүүрэг)
А.Пүрэвжав 13 оноогоор III байр (Баянзүрх дүүрэг) эзэллээ.
Үүнээс гадна тусгай шагналаар зургаан настай бяцхан даамчин Г.Санчир болон Хэнтий аймгаас ирж оролцсон Д.Хонгорзул нарыг шагнаж урамшуулжээ.
Сонирхуулахад, дараагийн сонирхогчдын лигийн тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 17-ны өдөр зохиогдох аж.