Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“SONY” компани сүүлд шинээр гаргасан ухаалаг цагаа танилцууллаа

Энэхүү ухаалаг цаг нь 220х176 цэгийн нягтаршилтай 1,6 инчийн дэлгэцтэй, NFC чипийн тусламжтай Bluetooth 3.0-ийг хүлээн авах боломжтой, micro-USB порттой, зайны хувьд нэг удаа бүрэн цэнэглэсэн тохиолдолд ажлын горимд 3-4 өдөр ажиллах боломжтой ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“SONY” компани сүүлд шинээр гаргасан ухаалаг цагаа танилцууллаа
“SONY” компани сүүлд шинээр гаргасан ухаалаг цагаа танилцууллаа. Зураг: МҮОНРТ

“Sony” компанийн “Smart Watch 2” ухаалаг цаг нь ус болон шороо тоосны хамгаалалттай (IPS57 стандартыг хангасан) 41,6х41,1х9 мм-ийн хөнгөн цагаан болон хуванцар гэртэй, таны “Facebook”, “Twitter”-т ирсэн шинэ мэдээ мэдээллийг танд мэдэгдэх функцтэй юм байна.

Энэхүү ухаалаг цаг нь 220х176 цэгийн нягтаршилтай 1,6 инчийн дэлгэцтэй, NFC чипийн тусламжтай Bluetooth 3.0-ийг хүлээн авах боломжтой, micro-USB порттой, зайны хувьд нэг удаа бүрэн цэнэглэсэн тохиолдолд ажлын горимд 3-4 өдөр ажиллах боломжтой ажээ.

Дээрх ухаалаг цаг нь Android 4.0 үйлдлийн системээр ажилладаг. “Sony Smart Watch 2” цаг нь 2013 оны 9-р сараас эхлэн худалдаан гарах бөгөөд Европын зах зээл дээр 199 еврогийн үнэ ханшаар худалдаалагдах ажээ.

Түлхүүр үг:Ухаалаг цаг Sony
Хуваалцах