Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Соронзонболдын Батцэцэг “Бөртэ Чоно-2019”-ын эзэн боллоо

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно-2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соронзонболдын Батцэцэг “Бөртэ Чоно-2019”-ын эзэн боллоо
Соронзонболдын Батцэцэг “Бөртэ Чоно-2019”-ын эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно-2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ жил Үндэсний шигшээ баг болон “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг шилдэг тамирчнаар тодров.

С.Батцэцэг 2019 онд Казахстаны Нур-Султан хотод болсон ДАШТ-ээс хүрэл медальт хүртэж, “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийг эх орондоо авчирсан юм.

Тэрбээр 2010, 2012, 2013, 2015 “Бөртэ Чоно”-ын эзэн болж байсан бол ийнхүү 2019 онд тус шагналыг дахин хүртээд байна. Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбоо "Бөртэ Чоно" наадмаас Спортын шилдэг холбоогоор тодорчээ.

Хуваалцах