Сорьцын баталгааны тэмдэггүй үнэт эдлэл худалдсан зөрчил олон байна
Стандарт хэмжилзүйн газраас үнэт эдлэл, эрдэнийн чулуу худалдан борлуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Мэдээллийн алба

Стандарт хэмжилзүйн газраас үнэт эдлэл, эрдэнийн чулуу худалдан борлуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар сорьцын баталгааны тэмдэггүй үнэт эдлэл худалдсан зөрчил олон байна.
Сорьцын баталгааны тэмдэг нь үнэт металлын чанар байдлыг илтгэх тэмдэглэгээ. Манай улс 1978 оноос тэмдэг дарж эхэлсэн. Хэрэглэгч сорьцын баталгаагүй үнэт эдлэл худалдан авч хохирсон тохиолдолд Сорьцын хяналтын газарт хандан гомдол гаргаж болно.
Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын дарга н.Бэхбатын яриаг сонсоно уу.
Mongolian National Radio · Сорьцын баталгааны тэмдэггүй үнэт эдлэл худалдсан зөрчил олон байна


















