Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулна

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан урлаг соёлын тав хоногийн арга хэмжээг нийслэлд зохион явуулах гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулна
Соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан урлаг соёлын таван хоногийн арга хэмжээг нийслэлд зохион явуулах гэж байна. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ жил “Улаанбаатар арт Фейр” өдөрлөгийн үеэр уран зургийн нэгдсэн үзэсгэлэнг дэлгэхээр болжээ.

Швейцарийн Арт Басел, Нидерландын Tefar, Лондонд болдог уран зургийн томоохон үзэсгэлэнгүүд зэрэг дэлхийн уран зураг цуглуулагчид, сонирхогчдын хуран чуулдаг нэр хүндтэй арга хэмжээнүүд байдаг. Улаанбаатарт ч мөн уран зургийн нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулж, олон улсын аялал жуулчлалыг татах бодлого барьж байна.

Энэ хүрээнд энэ сарын 25-30-ны хооронд “Улаанбаатар арт Фейр” үзэсгэлэнг дэлгэх гэж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхимууд, уран баримал уран дархны урлан, чөлөөт уран бүтээлчид оролцож өөрсдийн шилдэг бүтээлүүдээ энэ үеэр дэлгэнэ. Мөн оюутан сурагчдад зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уран зургаар дамжуулан иргэдэд урлагийн боловсрол олгох, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, энэ салбарынханд дэмжлэг үзүүлэх нь тус өдөрлөгийн бас нэг зорилго юм. Мөн эдгээр өдрүүдэд “Уран зургийн орчин үеийн чиг хандлага”, “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр мэргэжлийн уран бүтээлчид лекц тавих юм байна.

Хуваалцах