Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ

Манай улс хэрэглэгч биш, үйлдвэрлэгч орон болохыг зорьж байгаа. Ингэхийн тулд зөвхөн хүнд аж үйлдвэрийн салбарыг дэмжихээс гадна соёлд суурилсан бүтээлч ажлыг дэмжих бодлогыг боловсруулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ. Зураг: МҮОНРТ

Манай улс хэрэглэгч биш, үйлдвэрлэгч орон болохыг зорьж байгаа. Ингэхийн тулд зөвхөн хүнд аж үйлдвэрийн салбарыг дэмжихээс гадна соёлд суурилсан бүтээлч ажлыг дэмжих бодлогыг боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, нөөц нь шавхагддаг түүхий эдэд суурилсан үйлдвэрлэл биш мэдлэг, авьяаст тулгуурласан үйлдвэрлэлийг түлхүү дэмжинэ гэсэн үг юм. Дэлхий дээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт жилд 37.8 их наяд ам.доллар эргэлддэг. Манай улсын соёлын салбар өмнө нь төрөөс шууд хамааралтай төсвөөс санхүүждэг салбар байсан бол 1990 оноос зарим чиглэл нь хувийн продакшны зарчмаар хөгжсөн. Дэлхий нийтээр соёлын салбар зах зээлийн, арилжааны шинжтэй болж байгаа өнөө үед манай улс соёлын салбартаа үндэсний эрх ашгаа хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудал чухал. Өөрөөр хэлбэл, бид юугаа экспортлож юугаа төрийн бодлогоор хамгаалах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна.

Хуваалцах