Соёлын олон төрлийг хамгаалах төслийн санал авч эхэллээ
Монгол Улс 2005 онд нэгдэн орсон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай Конвенцийн Соёлын олон төрлийг хамгаалах Олон улсын Сангаас санхүүжүүлэх төслийн санал авч байна.
Мэдээллийн алба

Соёлын бодлогыг боловсронгуй болгох, шинэчлэх, бүтцийн өөрчлөлт хийх, соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч сэтгэлгээ, соёлын үйлдвэрлэл, зах зээлийг дэмжих төслүүдэд Соёлын олон төрлийг хамгаалах сан хөгжиж буй орнуудад санхүүжилт өгдөг юм. Энэ ажлын хүрээнд ирэх сарын 14-ний дотор төслийн саналыг хүлээн авч ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ССАЖЯ-тай хамтран шалгаруулах юм байна.