Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Соёлын өвийг хадгалж, хамгаалах төсөлд тэтгэлэг олгоно

Монголын урлагийн зөвлөлөөс 2020 оны Соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилго бүхий төслийн тэтгэлгийн уралдаанаа зарлажээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын өвийг хадгалж, хамгаалах төсөлд тэтгэлэг олгоно
Соёлын өвийг хадгалж, хамгаалах төсөлд тэтгэлэг олгоно. Зураг: МҮОНРТ

Монголын урлагийн зөвлөлөөс 2020 оны Соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилго бүхий төслийн тэтгэлгийн уралдаанаа зарлажээ. Тус тэтгэлэгт хамруулах төслийн үйл ажиллагааны чиглэл нь Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, Соёлын өвийн боловсрол олгох, Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах бүтээл, бүтээгдэхүүн, арга хэмжээ, Соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах загвар бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын эд зүйл, дижитал бүтээл аж.

Түүнчлэн төслийн саналыг ирэх сарын 21-ний 14:00 цаг хүртэл МУЗ-ийн heritage@artscouncil.mn ба grants@artscouncil.mn хаягаар хүлээн авах юм байна.

Хуваалцах