Соёолон гараанаас эргэлээ
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж байна.
Мэдээллийн алба

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж байна. Газар газрын 247 хурдан соёолон төрийнхөө их баяр наадамд шандсаа сорихоор бүртгүүлснээс 155 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм.
Түрүү жилийн наадмын хязаалангийн түрүү Х.Болорчулууны хүрэн, Монгол Улсын алдарт уяач С.Мөнхбатын хар, Монгол Улсын алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн зэрэг энэ цагийн хурдан буянгууд торгон жолоогоо өргүүлэхээр уралдаж байна.


















