Соёолон гарааны зурхай руу замдаа гарлаа
Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн Үндэсний баяр наадам хоёр дахь өдрөө өргөн дэлгэр сайхан үргэлжилж байна. Уржигдар, өчигдөр хязаалан, шүдлэн, азарга, их насны хурдан шандаст морьд уясан эзэн, унасан хүүхэд, наа
Мэдээллийн алба

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн Үндэсний баяр наадам хоёр дахь өдрөө өргөн дэлгэр сайхан үргэлжилж байна.
Уржигдар, өчигдөр хязаалан, шүдлэн, азарга, их насны хурдан шандаст морьд уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баярлуулан цэнгүүлсэн бол одоо энэ цаг мөчид 2013 оны төрийн наадмын хурдан соёолон зурхай руу хөдөллөө.
Нийт 254 хурдан хурц үрээ мордсон бөгөөд өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү Монгол Улсы Алдарт Уяач Гордоогийн Доржпүрэвийн толбот Хүрэн 1099, Шүдлэндээ улсад түрүүлсэн Ш.Адьшаагийн Хонгор 1181, бага насандаа улсад хоёр айрагдсан Б.Даваадоржийн Хар 244, өнгөрсөн жилийн зүүн бүсийн уралдааны түрүү С.Төмөр-Очирын Зэгэл 465, Магсарын Нэргүйн Хүрэн 389, Хүүгийн Түмэнбаярын хээр Алаг 253, Хадбаасангийн Бат-Эрдэнийн Хүрэн 5, Д.Хишигжаргалын Хээр халзан 117, Н.Амгалангийн Хар 60, З.Санчирын Хонгор 297, М.Энхбатын Цавьдар зэрэг улс бүсийн наадамд айрагдаж түрүүлэн нэрд гарсан үрээнүүд улсынхаа их баяр наадамд тоосоо өргөхөөр гарааны зурхай руу мордоод байна.


















