Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
Соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болно. Газар газрын 247 хурдан соёолон төрийнхөө их баяр наадамд шандсаа сорихоор бүртгүүлсэн байна. Ингээд 155 нь гарааны зурхай руу хөдөлжээ.

Түрүү жилийн наадмын хязаалангийн түрүү Х.Болорчулууны хүрэн, Монгол Улсын алдарт уяач С.Мөнхбатын хар, Монгол Улсын алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн зэрэг энэ цагийн хурдан буянгууд торгон жолоогоо өргүүлэхээр уралдах гэж байна.

Хуваалцах