Соёолон насны морьд зурхай руу хөдөллөө
Соёолонгийн тоосонд хийморио сэргээх гэсэн наадамчин олон Хүй Долоон Худагт хуран цуглараад байна.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Соёолонгийн тоосонд хийморио сэргээх гэсэн наадамчин олон Хүй Долоон Худагт хуран цуглараад байна. Учир нь монголчууд бид хамгийн хурдтай, хамгийн эрмэг хүлэг болох соёолонгийн тоосонд дарагдвал тэр жилдээ сүлд хиймортьтой явна гэж үзэн билэгшээдэг. Энэ мөчид газар газраас ирсэн 250 гаруй хурдан соёолон 22 км-т хурд сорин уралдахаар гарааны зурхай руу хөдөллөө.
Хуваалцах


















