Соёолон насны түрүү магнай тодорлоо
Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам хүй долоо худагт өргөн дэлгэр дэнж хотойтол сайхан үргэлжилж соёолон насны уралдааны үзүүр түрүүгээ тодрууллаа.
Мэдээллийн алба

Түрүү магнайд Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн Хонгор соёоллон хурдан хүлгүүдийн түрүү магнайгаар тодорч, аман хүзүүнд Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хүрэн, айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын уяач Б.Цэндбаатарын саарал, дөрөвт Төв аймгийн Баян сумын Х.Цогтсайханы зээрд халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын харъяат уяач Н.Батбаярын бор үрээ орсон байна