Соёолонгийн уралдаан удахгүй эхэлнэ
Соёолонгийн тоосонд хийморио сэргээх гэсэн наадамчин олон Хүй Долоон Худагт хуран цуглараад байна. Учир нь монголчууд бид хамгийн хурдтай, хамгийн эрмэг хүлэг болох соёолонгийн тоосонд дарагдвал тэр жилдээ сүлд хиймортьтой явна гэж үзэн билэгшээдэг.
Мэдээллийн алба

Соёолонгийн тоосонд хийморио сэргээх гэсэн наадамчин олон Хүй Долоон Худагт хуран цуглараад байна. Учир нь монголчууд бид хамгийн хурдтай, хамгийн эрмэг хүлэг болох соёолонгийн тоосонд дарагдвал тэр жилдээ сүлд хиймортьтой явна гэж үзэн билэгшээдэг. Өглөө 07.00 цагт Хүй долоон худагт соёолон насны хурдан морьдын уралдаан эхлэх хуваарьтай. Шинэчилсэн журмын дагуу соёолонгийн сэрвээний өндөр 138 см байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй соёолонгууд хасагддаг журамтай. Одоогоор шүдлэх, бүртгэх ажил явагдаж байна.


















