Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Spider-man: Into the spider-verse” шилдэг хүүхэлдэйн кино боллоо

киног бүтээгчид эл бүтээлээ өмнө нь дэлгэцээр гарч байсан "Хүн аалз" уран сайхны кинонуудаас огт өөр зохиолоор, бие даасан шинэ хувилбар болгон үзэгчдэд барьсан билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Spider-man: Into the spider-verse” шилдэг хүүхэлдэйн кино боллоо
“Spider-man: Into the spider-verse” шилдэг хүүхэлдэйн кино боллоо. Зураг: МҮОНРТ

Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслолын ажиллагаа АНУ-ын Лос-Анжелес хотноо болж байна. Алтан баримлын эзэд ээлж дараалан тодорч байгаа бөгөөд “Spider-man: Into the spider-verse” бүтээл Best animated feature film буюу Шилдэг хүүхэлдэйн кино шагналыг хүртлээ. Эл бүтээлийг “Columbia Pictures” болон “Sony pictures animation” хамтран хийсэн бөгөөд “Marvel comics”-ийн супер баатраас сэдэвлэсэн анимэйшн бүтээл юм. Түүнчлэн тус киног бүтээгчид эл бүтээлээ өмнө нь дэлгэцээр гарч байсан "Хүн аалз" уран сайхны кинонуудаас огт өөр зохиолоор, бие даасан шинэ хувилбар болгон үзэгчдэд барьсан билээ.

Хуваалцах