Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Спирт үү, спорт уу" аян орон даяар нээлтээ хийнэ

Энэ өдөр бол "Спирт үү, спорт уу" аян 2014 оны нээлтээ хийнэ. Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, спорт уу” аяныг орон даяар эхлүүлсэн.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Спирт үү, спорт уу" аян орон даяар нээлтээ хийнэ
"Спирт үү, спорт уу" аян орон даяар нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Энэ өдөр бол "Спирт үү, спорт уу" аян 2014 оны нээлтээ хийнэ. Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, спорт уу” аяныг орон даяар эхлүүлсэн. Энэ хүрээнд “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан “Улаанбаатар-2013” дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион байгуулсан юм. Мөн нийслэлийн сургуулиудад спорт заалаа нээлттэй болгох уриалгыг хүргүүлсэн.

Ингэснээр хүүхэд залуучуудаа спортод элэгтэй болгож, бие бялдрыг нь хөгжүүлэх, оюун ухааныг нь сэргээх ач холбогдолтой юм. Өнөөгийн залуусын 70 хувь нь Facebook, twitter ашиглагдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс online ертөнцөөр дамжуулан тэдэнд спиртыг бус, спортыг дэмжих ухамсрыг суулгах үүднээс “Баар руу биш заал руу”, “Спортлог залуус”, “Шинэ үе спортыг сонгож байна”, “И биш О”-г сонгоё зэрэг олон уриалгуудыг гаргаж байсан.

Тэгвэл энэ оны нээлт ирэх дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Чингисийн талбайд хийх бөгөөд мөн энэ үеэр "FIFA WORLD CUP 2014" нээлтийг ETV телевизтэй хамтран хийх юм байна. Энэ өдөр төв талбайд спортын холбоо, хороод өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, унадаг дугуйн парад зохион байгуулагдах, мөн хөл бөмбөгт хорхойтой залуучууд нэг өдрийг спортоор амьсгалж өнгөрүүлэх, спортын бүх төрлийг таниулан сурталчлах гээд өглөөнөөс оройг хүртэл арга хэмжээ үргэлжлэх бөгөөд залуучууд нэг өдрийг дан спортод зориулж өнгөрөөх аж. Мөн "Спирт үү, спорт уу" аяны нээлтийг 21 аймагт зэрэг эхлүүлэх юм байна.

Хуваалцах