Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Манай улсын шилдэг уулчдын нэг Уулын спортын олон улсын хэмжээний мастер Я.Жанцангийн нэрэмжит Спортын авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр МУБИС дээр эхэллээ.
Мэдээллийн алба

Манай улсын шилдэг уулчдын нэг Уулын спортын олон улсын хэмжээний мастер Я.Жанцангийн нэрэмжит Спортын авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр МУБИС дээр эхэллээ. Тэмцээнд 18 байгууллага клубын 150 орчим тамирчин оролцож авхаалж самбаагаа сорьж байна. Мөн Завхан, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Булган, Говь-Алтай аймгийн сумдаас баг тамирчид хүрэлцэн иржээ.
Дөрөв дэх удаагийн спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн насанд хүрэгчид, өсвөр үеийн гэсэн хоёр төрөлд болж байна. Тэмцээний шилдгүүд маргааш тодрох юм.


















