Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Спортын гимнастикийн "Харайлт"-ын тэмцээн болно

Монголын Гимнастикийн холбооноос Спортын гимнастикийн "Харайлт"-ын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Спортын гимнастикийн "Харайлт"-ын тэмцээн болно
Спортын гимнастикийн "Харайлт"-ын тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Монголын Гимнастикийн холбооноос Спортын гимнастикийн "Харайлт"-ын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээн энэ сарын 23-ны өдрийн 13:00 цагаас гимнастикийн төв зааланд болох бөгөөд тэмцээн эрэгтэй, эмэгтэй ахлах, өсвөр гэсэн 2 насны ангиллаар явагдана.

Түүнчлэн тамирчид харайлтын тэмцээнд олон улсын дүрмийн дагуу 2 харайлт хийж гүйцэтгэх юм. Тодруулбал, Олимпийн дүрмийн дагуу насны ангилал нь:

  • Ахлах нас 16 наснаас дээш насны тамирчид

  • Өсвөр нас 16 наснаас доош насны өсвөрийн тамирчид байх юм.

Тэмцээнийг Спортын гимнастикийн техникийн хорооноос томилогдсон шүүгчид шүүх бөгөөд харайлтын хүндрэл, гүйцэтгэлийг шүүгчид олон улсын дүрмийн дагуу шүүж явуулах ажээ.

Хуваалцах