Спортын холбоодтой гэрээ байгууллаа
Спортын 20 холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээний нийт зардалд 369.000.0 төгрөг зарцуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Соёл спорт аялал жуулчлалын яамнаас ажлын тайлангаа ирүүлсэн 34 Спортын холбооны ажлыг дүгнэж ажлын үзүүлэлтээр 60-аас дээш оноо авсан 20 Спортын холбоонд 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олгож санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Эрх авсан спортын холбоодыг бид өмнө нь мэдээллэсэн.
Харин өчигдөр тэдгээр эрх авсан Спортын холбоодтой гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ болжээ. Спортын 20 холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээний нийт зардалд 369.000.0 төгрөг зарцуулахаар болсон байна.


















