Спортын наадмын техникийн зөвлөгөөний хурлын тов гарлаа
Хэвлэл мэдээллийн салбарын "Спортын их наадам-2015" сагсан бөмбөгийн тэмцээн 11 дүгээр сарын 7-8-нд болно. Тус наадмын техникийн зөвлөгөөний хурал 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 16:00 цагт Монгол Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн байранд болох тов гарсан байна.
Мэдээллийн алба

Хэвлэл мэдээллийн салбарын "Спортын их наадам-2015" сагсан бөмбөгийн тэмцээн 11 дүгээр сарын 7-8-нд болно. Тус наадмын техникийн зөвлөгөөний хурал 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 16:00 цагт Монгол Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн байранд болох тов гарсан байна. Багуудын мэдүүлгийг mseonline@yahoo.com хаягаар болон МСНЭ-ийн байранд авч байгаа юм.
Тэмцээний нэгдүгээр байр алтан медаль, цом, өргөмжлөл, нэг сая төгрөг, хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 500 мянган төгрөг, гуравдугаар байр хүрэл медаль, өргөмжлөл, 300 мянган төгрөгийн шагналтай. Мөн "Шилдэг тоглогч" шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулах ажээ.



















