Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Спортын Оскар” шагналыг Спенсер Ли хүртжээ

АНУ-ын “Спортын Оскар” гэгддэг тус шагналыг өнгөрсөн жилийн АНУ-ын үндэсний аварга, хөнгөн жингийн тамирчин Спенсер Ли хүртжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Спортын Оскар” шагналыг Спенсер Ли хүртжээ
“Спортын Оскар” шагналыг Спенсер Ли хүртжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын сонирхогчдын спортын холбоо (AAU)-ноос жил бүрийн дөрөвдүгээр сард Жеймс Салливаны нэрэмжит үндэсний шилдэг тамирчинг шалгаруулдаг билээ.

АНУ-ын “Спортын Оскар” гэгддэг тус шагналыг өнгөрсөн жилийн АНУ-ын үндэсний аварга, хөнгөн жингийн тамирчин Спенсер Ли хүртжээ.

1930 оноос эхтэй тус шагналыг бөхчүүдээс таван хүн хүртсэн байдаг бөгөөд түүнээс өмнө Жон Смит 1990, Брюс Баумгартнер 1995, Рулон Гарднер 2000, Кайл Снайдер 2017 онд тус тус хүртэж байжээ.

Хуваалцах