"Спортын сэтгэл зүй" цуврал сургалт зохион байгуулна
сэтгэл зүйн хувьд тамирчдад туслах зорилготой шинэ контентын эхний дугаар энэ сарын 9-ны 21:00 цагт “MNB спорт” сувгаар гарна
Мэдээллийн алба

МҮОХ-ноос “Спортын сэтгэл зүй” цуврал сургалтыг спортын сэтгэл зүйч болон тамирчидтай хамтран үзэгчдэд хүргэхээр болжээ.
Спортын сэтгэл судлал нь тамирчдыг сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой байлгах, тэднийг уналт, бэртэл, гүйцэтгэлийн түвшин эсвэл сэтгэлзүйн блокийг даван гарах, спорттой холбоогүй асуудлуудыг даван туулахад туслах маш чухал нөлөөтэй байдаг.
Мөн тамирчдыг ялагчийн сэтгэл зүйг хадгалж үлдэх, бодлоо удирдах, ямар нэгэн зүйлд сатаарахгүй байх, өмнөх гүйцэтгэлийн үр дүнд дүн шинжилгээ хийж цаашдаа хэрхэн урагш тэмүүлэх, бэлтгэлийн дараа зөв амрах, спортоос халшрах байдалд оруулахгүйн тулд үргэлж шинэлэг урам зоригтой байхад нь туслах зэрэг ач холбогдолтой.
Тухайн тамирчин бие махбод болон сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн, өндөр түвшинд байгаа тохиолдолд их спортод илүү амжилтад үзүүлдэг. Тэгвэл сэтгэл зүйн хувьд тамирчдад туслах зорилготой шинэ контентын эхний дугаар энэ сарын 9-ны 21:00 цагт “MNB спорт” сувгаар гарна.


















