Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Спөрс" талбайдаа хожигдлоо

NBA-гийн 69 дэх улирлын зарим сонирхол татсан тоглолтуудын тоймыг хүргэдэг билээ. Өнөөдөр болсон хоёр тоглолтын нэг нь өнгөрсөн жилийн аварга баг Сан Антони Спөрс талбай дээрээ Детройт Пистонс багт хожигдлоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Спөрс" талбайдаа хожигдлоо
"Спөрс" талбайдаа хожигдлоо. Зураг: МҮОНРТ

NBA-гийн 69 дэх улирлын зарим сонирхол татсан тоглолтуудын тоймыг хүргэдэг билээ. Өнөөдөр болсон хоёр тоглолтын нэг нь өнгөрсөн жилийн аварга баг Сан Антони Спөрс талбай дээрээ Детройт Пистонс багт хожигдлоо.

Тоглолтын эхний хагаст 49-58 харьцаагаар тэргүүлж байсан Спөрс гуравдугаар үед тааруухан тоглолтыг үзүүлснээр 82-77 харьцаагаар хожигдсон юм.

Тус тоглолтод Андрей Друммонд 20 оноо, 17 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Грег Монрэй 17 оноо, самбараас 11 бөмбөг авчээ. Тоглолтын төгсгөлийг амжилттай болгосон Брэндон Жейникс 13 оноо, 7 оновчтой дамжуулалтыг өгч багтаа туслажээ. Харин эсрэг багаас Айрис 16 оноог авсан бол Тим Данкан 15, Дэнни Грин 13 оноог авчээ.

Бусад тоглолтууд
Финикс Санс 102-96 Милоуки Багс
Детройт Пистосн 105-104 Сан Антони Спөрс

Хуваалцах