ССАЖЯ-ны төсөв танагджээ
Ирэх оны төсвийг батлахдаа бүх яамдын урсгал зардлыг 20-30 хувь танаж, албан томилолтын зардлынх нь талыг хассан.
Мэдээллийн алба

Ирэх оны төсвийг батлахдаа бүх яамдын урсгал зардлыг 20-30 хувь танаж, албан томилолтын зардлынх нь талыг хассан. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгөөр томоохон бүтээн байгуулалтын ажил шинээр эхлүүлэхгүй, зөвхөн он дамжин барих барилга байгууламжуудаа дуусгах болсон. Энэ маягаар танагдаж батлагдсан, хэмнэлттэй төсөв салбар бүрт нөлөөлж байна. Тухайлбал, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хувьд олимпийн өмнөх жилд төсөв тодорхой хэмжээнд танагдсан нь ямар нөлөөтэйг Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлээс тодрууллаа.
Үүнээс гадна олон улсын тэмцээн уралдаанд орох шигшээ багийн тамирчдын цалин, урамшуулал огт нэмэгдэхгүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байгаа гэдгийг ч тэрээр хэллээ. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хувьд гадаад томилолтын зардлын талыг хассан нь олон улсад улс эх орноо сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлнө гэж байсан юм.


















