Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

СТА Э.Лхагва-Очир эх орондоо хоргоддог

Монгол Улс маань дэлхийн дансанд уран нугаралтаараа тэмдэглэгээтэй байдаг ч эрэгтэй уран нугараач тэр болгон байдаггүй.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СТА Э.Лхагва-Очир эх орондоо хоргоддог
СТА Э.Лхагва-Очир эх орондоо хоргоддог. Зураг: МҮОНРТ

Монгол Улс маань дэлхийн дансанд уран нугаралтаараа тэмдэглэгээтэй байдаг ч эрэгтэй уран нугараач тэр болгон байдаггүй. Харин эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа уран нугараач бол СТА Э.Лхагва-Очир юм. Тэрээр өнгөрөгч онд “Галын домог” нэртэй тоглолтоо амжилттайгаар зохион байгуулсан билээ.

Тэрээр Европын олон орноор явж үзүүлбэрээ үзүүлдэг түүнд дэлхийн алдартай цирк, томоохон байгууллагуудаас хамтарч ажиллах санал ирдэг ч тэрээр зөвшөөрдөггүй гэнэ. Тийм санал болгонд тэрбээр "Би Монголд төрсөн. Монголдоо төрөөгүй байсан бол ийм авьяас байхгүй байх ч байсан юм бил үү. Миний эх орон надад юунаас ч илүү үнэтэй" хэмээн ам бардам хэлдэг аж.

Хуваалцах