СТА С.Болд-Эрдэнэ эгчтэйгээ хамтарч кино бүтээлээ
"SB PICTURES", "LOGICFILM"-ын хамтарсан бүтээл "Хөлтрөг" хэмээх уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус киноны ерөнхий найруулагчаар СТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж, зохиолыг СТА С.Болормаа бичсэн гэнэ. Ийнхүү эгч дүү хоёр эзэмшсэн мэргэжлээсээ "урваж" нэг нь зохиолч, нөгөө
Мэдээллийн алба

"SB PICTURES", "LOGICFILM"-ын хамтарсан бүтээл "Хөлтрөг" хэмээх уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус киноны ерөнхий найруулагчаар СТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж, зохиолыг СТА С.Болормаа бичсэн гэнэ. Ийнхүү эгч дүү хоёр эзэмшсэн мэргэжлээсээ "урваж" нэг нь зохиолч, нөгөө нь найруулагчаар ажилласан уг кинонд хүний үйлийн үр хийгээд зовлон зүдгүүр, амьдын хагацал, эх үрийн энэрэл хайрыг өгүүлэх аж. С.Болд-Эрдэний хувьд сайн уран бүтээл гаргахын тулд хамгийн сайн баг бүрдүүлэхийг зорилт болгосон гэнэ. Тиймээс киноныхоо гол дүрд ангийн анд СТА Н.Ялалт болон жүжигчин О.Долгор нарыг сонгожээ. С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт нар СУИС-д МУУГЗ С.Сугар багшийн удирдлаган дор хамт суралцаж төгссөн, нэг ангийн андууд бөгөөд өнөөгийн тайз, дэлгэцийн урлагт нэрээ гаргаж яваа чадварлаг уран бүтээлчид билээ. Мөн уг уран бүтээлд Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь зэрэг чадварлаг жүжигчдээс бүрдсэн баг ажиллажээ.
























