“StarLadder - 2019 Major” тэмцээнд монгол тоглогч өрсөлдөнө
Австралийн Мельбурн хотод бакалаврын ангид суралцахынхаа хажуугаар, тус улсын “Grayhound gaming” багт тоглодог мэргэжлийн монгол тоглогч Г.Эрдэнэцогт өөрийн багтайгаа хамт дээрх тэмцээний “Asia minor” шатанд оролцоно
Мэдээллийн алба

Цахим спортын “Counter strike GO” тоглоомын төрлөөр зохион байгуулагддаг “StarLadder - 2019 Major” тэмцээн Герман улсын Берлин хотод болно. Тус тэмцээний урьдчилсан шат өчигдрөөс Америк болон Европын бүсэд эхэлжээ. Харин Ази тивийн шалгаруулалт энэ сарын 24-28-нд болох юм байна.
Сонирхуулахад, өдгөө Австралийн Мельбурн хотод бакалаврын ангид суралцахынхаа хажуугаар, тус улсын “Grayhound gaming” багт тоглодог мэргэжлийн монгол тоглогч Г.Эрдэнэцогт өөрийн багтайгаа хамт дээрх тэмцээний “Asia minor” шатанд оролцоно.


















