Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Starship technologies” компанийн робот 2 сая дахь хүргэлтээ хийжээ

АНУ-ын “Старшип” технологийн компанийн бүтээсэн робот хоол түгээгч 2 сая дахь хүргэлтээ амжилттай хийжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Starship technologies” компанийн робот  2 сая дахь хүргэлтээ хийжээ
“Starship technologies” компанийн робот 2 сая дахь хүргэлтээ хийжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ынСтаршип” технологийн компанийн бүтээсэн робот хоол түгээгч 2 сая дахь хүргэлтээ амжилттай хийжээ. Нэг тохой орчим өндөртэй, дөрвөн том пицца барих чадвартай роботууд ресторануудаас хоолны захиалгаа аваад эзэнд нь хүргэлт өгдөг байна.

Роботууд АНУ-ын 20 орчим хоолны газруудаас захиалга хүргэж байгаа бөгөөд удахгүй 25 болж нэмэгдэх аж. АНУ цар тахлын улмаас ажиллах хүчний дутагдалд ороод байгаа. Тэгвэл хүний нөөц дутмаг байгаа ресторан кафе хоолны газруудын эзэд, “Старшип” компанитай гэрээ хийж робот хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх болсон нь ачааллыг ихээхэн хөнгөлж байгааг мэдэгдсэн байна.

Тус компани 2019 онд ердөө 250 роботтой байсан бол одоо 1000 гаруй роботтой болжээ. Робот хоол хүргэх нь уран зөгнөлт зохиол байхаа хэдийн больсон бөгөөд удахгүй үйлчилгээгээ нэмэгдүүлнэ хэмээн тус компаниас мэдэгдсэн байна.

Хуваалцах